|
Танилцуулга
Төрийн удирдлагын профессорын баг нь Монголд захиргааны шинжлэх ухааны чиглэлээр сургалт, судалгаа эрхлэн явуулдаг анхны мэргэшсэн тэнхим билээ. Тус профессорын багт захиргааны шинжлэх ухаан, төрийн бодлого, төрийн алба, төрийн санхүү, нутгийн удирдлагын чиглэлээр Монголдоо тэргүүлэх эрдэмтэн, багш, судлаачид ажилладаг юм. Профессор Я.Долгоржав, профессор Ш.Батсүх, дэд профессор П.Доржсүрэн, дэд профессор С.Нармандах нар тус тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв. Одоо тус профессорын багийн ахлагчаар 2010 оноос доктор Н.Болд ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажлын хүрээ: Улсын салбарын хөгжлийн зангилаа асуудлууд Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл: Төрийн захиргааны уламжлал, шинэчлэл, Монгол төрийн бодлогын шинжилгээ, Засаглал Сургалт: Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр, мэргэшүүлэх болон магистр, докторын зэрэг олгох сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Мөн ЗГХЭГ, Төрийн Албаны Зөвлөл, бусад төрийн байгууллагуудын захиалгын дагуу зорилтот богино хугацаат сургалтуудыг явуулдаг Эрдэм шинжилгээ: Тэргүүлэх чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний суурь, хавсарга судалгаа, шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлж, түүний үр дүнд тулгуурлан эрдэм шинжилгээний семинар,ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэгүүдийг үндэсний, орон нутаг, судлаачдын хүрээнд зохион байгуулдаг. Сурах бичиг, гарын авлага, сургалтын багц, хэрэглэгдэхүүнийг боловсруулан гаргаж байна. Зөвлөх үйлчилгээ: Төрийн байгууллагуудад хэрэгцээт зөвлөх үйлчилгээг үзүүлж, шинэ систем, аргачлал нэвтрүүлэх, стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл боловсруулах, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, улсын салбарын үр дүнг сайжруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Засгийн газар, Олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд багш, профессорууд үндэсний, орон нутгийн зөвлөхөөр ажиллаж үр дүнг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хамтран ажилладаг байгууллагууд:
|
Хайлт хийх
Нэвтрэх
|
Монгол
English
Deutsch